Эрэгтэй хүмүүсийг хамгийн ихээр бухимдуулдаг Бүсгүйчүүдийн гаргадаг тэнэг үйлдлүүд.
- Get link
- X
- Other Apps
Өөр залуучууд руу сээтэн хаях
Найз залуутай, нөхөртэй байж, өөр хэн нэгэн аятайхан залууд тал засаж, тэдэнтэй ярилцаж, харилцаа тогтоохыг хүсдэг, харилцаандаа үнэнч биш бүсгүйчүүдэд залуус үнэхээр дургүй, бүр үзэн яддаг ажээ. Тиймээс тэд өөрт нь үнэнч байж, цаашид аз жаргалтай амьдрах заяаныхаа ханийг хайсаар байдаг юм.
Салсан мэт жүжиглэх
Нөхөр эсвэл найз залуутай зарим бүсгүйчүүд, сайхан залуу харахаараа ганц бие мэт жүжиглэж, сээтэн хаяж эхэлдэг. Энэ нь залуучуудад маш тааламжтай шалтаг болдог ажээ. Гэвч шинэхэн харилцааны явцад тэд хуучин залуугаасаа салаагүй, ганц бие биш болох нь мэдэгдэж, байдлыг бүр ч дордуулдаг байна. Овоо босгоогүй бол шаазгай хаанаас суух билээ дээ…
Согтууруулах ундаа хэтрүүлэн уух
Архи уудаг бүсгүйчүүдэд мэдээж дуртай залуус ховор. Цэнгэх үедээ хэмжээ хязгаартай, уух зүйлээ тааруулаад уучихдаг хөгжилтэй охидод залуус талтай байхыг үгүйсгэхгүй. Гэвч согтуу эмэгтэйд дурласан залуу үнэнчээр хайрлаж чадна гэж үү?
Бүх зүйлийг хяналтандаа байлгах гэж оролдох
Ийм бүсгүйчүүдтэй үехдэг залуус өөрийгөө яг л утсан хүүхэлдэй мэтээр санадаг байна. Тэрчлэн яг л ээж нь хүүхэддээ зааж байгаа мэтээр бүхнийг өөрийн хүслээр хийлгэж, тэднийг өмчлөх нь тохиромжгүй юм.
Хардуулах гэж хичээх
Заримдаа эмэгтэйчүүд хайртай залуугаараа илүү их халамжлуулах, тэднээр хардуулахын тулд нөхрийнхөө нүдэн дээр өөр залуучуудтай яриа өдөж, илт сээтэгнэдэг. Ингэх нь мэдээж тийм сүйдтэй зүйл биш ч, эрчүүдийг цаашдаа хартай, уур уцаартай болгох аюултай гэдгийг анхаараарай.
Үргэлж гомдолдог
Байнга гомдоллож, элдвийг нэхэж зовоодог бүсгүйчүүдэд залуус үнэхээр дургүй, тэднээс дөлж зугтаадаг гэхэд болно. Тиймээс эд хөрөнгөд дурлахгүйгээр, хамтдаа баялагийг бүтээж, өөрт нь өмөг түшиг болох даруу бүсгүйг заяаныхаа ханиар сонгохыг хүсдэг ажээ.
Хэтэрхий их нүүрээ будах
Энэ нь эрчүүдийн хувьд бүсгүйчүүдийг яг л нүүрэн дээрээ нүүр зурчихсан мэт, онцгүй сэтгэгдлийг төрүүлдэг ажээ. Тэрчлэн тэд нүүрээ хэт будсан охидыг хиймэл хэмээн таашаадаггүй байна. Харин түүний оронд бүхнийг тааруулан, өөртөө тохирсон хөнгөн будалтыг хийх нь тохиромжтой.
Учир нь ойлгогдохгүй аяглах
Бүсгүйчүүд эрчүүдийг бодвол хэд дахин эмзэг, тунимхай байдаг. Тиймдээ ч тэд боломж л гарвал хайртай залуудаа эрхэлж, тэднээр аргадуулахыг хүсдэг юм. Гэвч заримдаа ийнхүү аяглах нь хэтэрч, ойлгоход үнэхээр бэрх, ядаргаатай санагддаг ажээ.
Хэрэгтэй хүн байх гэж хичээх
Бүсгүйчүүд заримдаа хүн бүрийн асуудалд оролцож, зөвлөгөө өгөн, хүн бүрт хэрэгтэй хүн мэтээр аашилдаг. Тэдний энэ үйлдэл эрчүүдэд үнэхээр залхмаар, ядаргаатай санагддаг тул аль болох өөрийнхөөрөө байж, хиймэл дүр эсгэхгүй байхыг хүсдэг байна.
Хуучин найз залуугийнхаа талаар ярих
Бүсгүйчүүд заримдаа өөрийн ч мэдэлгүй хуучин найз залуугийнхаа талаар өөрийн нөхөр, найз залуудаа ярьдаг. Мэдээж тэд гаднаа дургүй байгаагаа илэрхийлэхгүй ч, сэтгэл дотроо уурлаж суудаг гэдгийг мэдэж аваарай.
Бяцхан охины дүр эсгэх
Залуучууд зарим бүсгүйчүүдийг хэтэрхий эмзэг, юу ч мэдэхгүй жаахан хүүхэд шиг аяглахад дургүй гэнэ. Ялангуяа шөнийн ажилдаа яг л ямар нэгэн зүйлийг нуугаад байгаа мэт хандах нь хэтэрхий эв дүйгүй, дургүй хүрмээр санагддаг ажээ.
Хов зөөх
Магадгүй эмэгтэй хүн бүр л цаанаасаа их яриасаг, хүмүүсийн амьдралын хов жив, элдэв сонин хачинд дуртай байдаг болов уу? Гэтэл зарим бүсгүйчүүд хов ярихын тулд төрсөн мэт, хэтэрхий ядаргаатай аашилдаг нь эрчүүдэд их түвэгтэй санагддаг байна.
Шаардлага өндөртэй мэт дүр эсгэх
Залуучууд хэн нэгэн таалагдсан бүсгүйгээ өдөж хоргооход зарим бүсгүйчүүд дургүйцэхгүй хэрнээ хэтэрхий шаардлага өндөртэй, их зантай мэт дүр эсгэдэг. Ингэх нь тухайн бүсгүйн үнэлэмжийг бууруулах хандлагатай байдаг. Тиймээс бүсгүйчүүд минь, зарим үед давс хужрыг нь тааруулах хэрэгтэйг зөвлөе.
Утсаа сонсохгүй байх
Ялангуяа дэлгүүр хэсэх, сайн найзтайгаа халуун яриа өрнүүлж байхдаа бүсгүйчүүд өөрийн мэдэлгүй гар утасныхаа дууг сонсдоггүй байна. Ингэх нь эрчүүдийн тэвчээрийг бардаг гэхэд болно.
Өөрийнхөөрөө зөрүүдлэх
Хэтэрхий гөжүүд, хэзээд буулт хийх дургүй бүсгүйчүүдээс эрчүүд одоо биш ч, хэзээ нэгэн цагт залхдаг юм. Учир нь тэд үргэлж хэн нэгэнд буулт хийж, тэднийг аргадаад байхыг хүсэхгүй шүү дээ. Тиймээс бүсгүйчүүдээ эрчүүдээ бодоод хааяа ч болов буулт хийж байгаарай.
- Get link
- X
- Other Apps